БАТ ХААН /1208-1255/
Чингис хааны ач, Зүчийн хоёрдугаар хүү. 1236-1243 онд Дорнод, Төв Европт довтолсон Монголын цэргийг удирджээ. 1227 онд эцгийнхээ нас барсны дараа Зүчийн улсыг толгойлж монгол цэргийн гол гол тулалдаанд оролцсон. 1236 онд Дешти, Кипчакийг /Полоны талыг/ эзэлж, 1236-1243 оны хооронд Дорнод Европт тулалдааныг удирдан Рязань, Владимирын вант улсыг байлдан дагуулж, Переяславь, Чернигов.Киев хотыг /1240/ эзэлсэн. Оросыг байлдан дагуулсныхаа дараа Польш, Унгар, Далмацид аян дайн хийсэн. Бат хаан аян дайнаас 1243 онд буцаж Ижил мөрний доод хэсэгт суугаад Дунай мөрнөөс Эрчис мөрөн хүртэл өргөн уудам нутагт, Оросын он дарааллын бичигт "Алтан орд" гэж алдаршсан улсыг байгуулж Ижил мөрний зүүн этгээдэд Сарай нэртай нийслэл хот байгуулсан. Бат хаан эзэлсэн орны хүн амаас алба татвар хураан, Ижил мөрөн дагуу газарт худалдаа, гар урлал сэргээх ажилд их анхаарал тавьж байжээ.
Бат бол Чингис хааны ахмад хөвгүүн Зүчийн хоёрдугаар хүү нь болно. Бат бол зоригтой, шулуун шударга, цэрэг дайны эрдмийг сайн эзэмшсэн, улс төрийн томоохон зүтгэлтэн байжээ. Тэгээд ч түүний авга Цагаадай, Өгөдэй нар түүнд их итгэл тавьж, чухал бөгөөд хэцүү үүргүүдийг түүнд өгдөг байжээ.
Бат, өөрийн эцэг Зүчийн улс, Алтан ордны улсын хилийг улам өргөтгөн мандуулсан болно. Өгөдэй хаан болоод 1236 онд баруун орнуудыг байлдан эзлэх хэргийг Батад эрхлүүлжээ. Батын эзэмшил нутаг Монгол гүрний баруун хэсэгт байсан нь уул дайныг удирдахад бусдаасаа ойр дөт байжээ. Энэ дайнд Сүбээдэй жанжин, Өгэдэйн ахмад хүү Гүюг, Цагаадайн хүү Бүри, Тулуйн хүү Мөнх нар оролцжээ. Энэ дайн түүхэнд «ахмад хөвүүдийн байлдаан» гэж нэрлэгдсэн юм. Монголын дөчин түмэн цэрэг Кам голыг гатлан Ижил мөрний болгаруудыг бут цохиод газар орны нь хоосолжээ. Мөн Рязаны вант улс, Москва хот, Ростов, Ярослав, Тверь, Димитров, оросын нийслэл Владимир зэрэг хотуудыг эзлэн авчээ.
1238 оны 3 дугаар сард Батын цэрэг Новгород хотын зүг хөдөлж, замаасаа эргэн Смоленск, Черниговын вант улсуудыг эзлэн авчээ. 1239 оны эцсээр монголын цэрэг Крымыг байлдан авч, баруун зүг давшин Переславль, Чернигов, Киев хотуудыг эзэлсэн байна. Ингээд Монголын цэргийн өмнө, баруун Европод цөмрөн орох зам нээгдэж, юуны өмнө Мажарыг (Унгарыг) байлдан дагуулахыг зорьсон байна. Монголын цэрэг эхлээд Польш, Силезийг довтолж, 1241 оны 4 дүгээр сарын 9-нд Польш, Германы хамтарсан хүчийг Лигницийн дэргэд бут цохим, Карпатын уулсыг даван Унгарын нутагт цөмрөн орж иржээ. Мөн сард Бат хаан, Сүбээдэй жанжны цэрэг унгарын цэргийг Тисса гол дээр бут цохижээ. Унгарт байсан Монголын цэрэг 1241 оны өвөл Дунай мөрнийг хөлдмөгц гатлан 12 дугаар сард Гротиаг довтолж, удалгүй Загреб хотыг эзлэн авчээ. Тэнд хоргодон байсан Унгарын хаан Бела Даламацад зугадахад баривчлан авахуулахаар цэрэг томилон явуулжээ. Тэр үед Монголын цэргийн зарим нь Адриатын тэнгис хүрч, зарим нь Австрийн Вена хотын гадна очиж гол хэсэг нь Унгарт байжээ. Гэвч Бат хаан, Төв Европод эхэлсэн довтолгоогоо цааш үргэлжлүүлсэнгүй, харин цэргээ авч гэдрэг буцсан юм. Энэ нь нэгдүгээрт хүчээ сэлбэх, хоёрдугаарт тэр үед Өгөдэй хаан нас барж, хааны орыг залгамжлах явдлаас болж Монголд их будлиан тэмцэл гарч байсантай холбоотой юм. Гэвч Өгөдэйн хөвгүүн Гүюг хаан ширээнд сууж, Бат хаан өөрийн хувь улс болох Алтан ордыг Монголын төв захиргаанаас нэлээд тусгаар байлгахыг хичээж, биеэ даасан бодлого явуулж байжээ.
Бат Европод байлдаж байх үедээ Гүюгтэй эвдрэлцэж байсан бөгеөд, Гүюгийг хаан суулгахгүй арга сүвэгчилсэн боловч уул зорилгоо биелүүлж чадаагүй юм.
Гүюгийг үхсэний дараа Бат хаан Тулуйн хөвгүүн Мөнхийг хаан ширээнд суулгахын төлөө тэмцэж, 1251 онд Мөнхийг Монголын их гүрний хаанаар өргөмжлүүлжээ.
Мөнх хаан, Монгол гүрний дотоодод хямрал гаргахгүйн тулд ноёд, жанжин нарыг аль болохоор эвлэрүүлэх, ялангуяа өөрийг нь хаан суулгах явдлыг шийдвэрлэсэн хүчирхэг Бат хаантай зүйг ололцон тохиролцож байхыг эрхэмлэдэг байжээ. Бат хаан ч Мөнхийг жинхэнэ эзэн хааны ёсоор хүндэлж байжээ. Рубрукийг буцахад Мөнх хаан «Хүний толгойд хоёр нүд байв хараа нь нэг чиг байдаг, өрөөсөн нүд нь хаашаа харна, нөгөө нь мөн тийшээ харна. Чи Батын тэндээс ирсэн хүн, мөн түүний нутгаар дайрч буцвал зохино» гэж байжээ. Энэ бүхэн нь нэг талаар Бат хаан, Мөнх хааны эрхшээлийг хүлээн захирагдаж байсан боловч, нөгөө талаар тэр үед Алтан ордны улсын эрх хүчин их болж, төв Монголын эзэн хааны сүр хүчинд эн зэрэгцэн очиж, улмаар эрх булаалдан салж сарнихын үндэс суурь тавигдаж байсныг харуулж байна.
Вильгельм Рубрук бичихдээ «Энэхүү Бат бол шууд захирагдах эзэн хаанаас бусад татарын бүх ноёд тайж нараас үлэмж хүчирхэг байв» гэжээ.
Бат хаан 1256 онд эцэслэжээ.
Лхагва гариг, 05-11-2008 19:43 Төв Азийн зэрлэг татарууд Орос орныг галдан шатаагаад одоо өөрсөд рүү нь ирж явааг Европын ард түмэн 1241 оны эхээр сонсоод айж балмагдав. Европын олон орны хаан, ван, ноёд айдас хүйдэсдээ хүлэгдэн аанай л Оросын вангуудын адил хүчээ нэгтгэн, дайснаа тосон байлдахын оронд цайз шилтгээндээ шургалж, аюул хажуугаар өнгөрөөсөй хэмээн залбирч гарав. Төв Азийн Чингис хаан Монгол гэгч гүрэн байгуулсан, монголчууд хөрш зэргэлдээх олон оронтой байлдаж, Хятад, Хорезм зэрэг хүчирхэг улсыг байлдан дагуулсан төдийгүй, оросуудын уургалаад байгааг европчууд ямар нэг байдлаар сонссон, мэдсэн нь гарцаагүй юм. Ялангуяа асар уудам нутагтай Орос орныг эрхшээлдээ оруулсан тухай мэдээ түгшүүрийн харанга дэлдсэнээс өөрцгүй болов. Гэвч хэнэггүй, хээгүй зарим нэг нь монголчууд эзэлсэн газар нутаг, боолчилсон ард түмэндээ ханасан байж таараа, наашаа ирэхгүй хэмээн өөрийгөө хуурч байлаа. Монголчуудийн замд хамгийн түрүүнд өртөх улс орнуудын ван ноёд өөрсдийн тагнуул туршуулуудыг илгээж, байдлыг тандуулахад дайчин нүүдэлчид ханаж цадахыг мэдэхгүй улс байна, уул байвал уулыг даваад, далай бол далайг гатлаад удахгүй ирэх нь гэж мэдээлжээ. Чухам энэ явдлаас өмнө, найман зууны тэртээ мөн Төв Азиас гаралтай гуннууд гэж алдаршсан хүннүчүүд Европыг донсолгож, тэдний удирдагч Аттила «Бурханы гэсгээл» хэмээгдэж байсан түүхтэй. Энэ удаад хүннүчүүд удам талын монголчууд эзэн Чингис ач хүүгээр толгойлуулаад дахин Буурал тивийг зорив. Команчуудыг орогнуулсан Мажарын 4-р Бела ван ялангуяа нэн тодорхой мэдээлэлтэй байлаа. Бат хаан түүнд илгээсэн захидалдаа болчимгүй алхам хийхээс удаа дараа сэрэмжлүүлж байв. Тийм ч учраас Бела ван олон тооны францискан, доминикан лам нарыг ижил мөрний сав нутаг руу илгээж, байдлыг тандуулж байжээ. Тэдгээрийн нэг Юлиан лам монголчуудын талаар маш үнэтэй мэдээлэл цуглуулж, Бат хааны захидлыг биечлэн авчирсан байдаг. Тэр захидалд Бат хаан: «Би чамайг баян, хүчтэй ван гэж сонссон. Гэхдээ сайн дураараа бидэнд дагаар орвол өөрсдөд чинь өлзийтэй» гэж бичжээ. Гэвч Белагийн байдал тогтворгүй байсан бөгөөд тэрээр өөрийн феодалуудтай тэмцэхэд гол анхаарлаа хандуулж байв. Учир нь вангаасаа хараат бус байхыг эрхэмлэдэг Мажарын феодалуудыг Австрийн герцог Фридрих Банбенберг ил, далд дэмжиж байжээ. Түгшүүр дагуулсан 1241 оны эхээр зөвхөн Зүүн Европт ч биш, мөн Төв Европт монголчуудын тухай мэдээлэл хүрээд байлаа. Тюрингийн ландграф Генрих Распе монголчуудын аюул улам бүр бодитой болж байгаа талаар Брабантын герцогт бичсэн захидалдаа дурджээ. Тухайн үед Европын олон арван улсууд бие биетэйгээ хямралдаж байв. Европын хамгийн том гүрэн болох «Герман үндэстний Ариун Ромын эзэнт гүрэн» буюу Герман том, жижиг олон вант улсад хуваагдсан байлаа. Европ ерөнхийдөө Ромын пап ламын талыг баримталдаг гвельфчууд, шашны нөлөөг хязгаарлахыг эрмэлзэж байсан Германы эзэн хаан 2-р Фридрих Гогенштауфеныг дэмждэг гибеллинчүүд гэсэн хоёр том лагерьт хуваагдсан байв. «Тиймээс ч монголчууд Баруун Европын энэ хоёх хүчийг өвөр хоорондын тэмцлийг улс төрийн зорилгоор ашиглахыг оролдож байв. Тухайлбал: Бат хаан 2-р Фридрихд илгээсэн захидалдаа: "Чиний оронд залрахаар очиж байна" хэмээн бичсэнд Фридрихээс: "Би шонхорын анг сайн мэдэх тул шонхорч тань болъё"гэж хариулжээ». Гэвч Европын заль мэх, хоёр утгатай үгэнд суралцаагүй Бат хаан Фридрихийн хариуг үууд утгаар нь ойлгожээ. Гэтэл үнэн хэрэг дээрээ Фридрих шонхорч тань болъё гэсэн үгээрээ Бат хааныг тохуурхсан юмсанж. Илдээр бус, үгээр байлдаж сурсан эзэн хааныг ойлгоход тийм ч хэцүү биш билээ. Олон жхил үргэлжилсэн пап лам, эзэн хааны хоорондын тэмцэл монголчуудыг ирэхийн өмнөхөн дээд цэгтээ тулаад байв. Ямар ч эзэн хаан ямар ч пап ламын адил Европын эзэн болохыг санаархаж байсан түүхтэй. Энэхүү санаархал Фридрихийг ч, Григорийг ч тойрон өнгөрсөнгүй. Тухайн үедээ ихээхэн боловсролтой хүнд тооцогдож байсан Фридрих «Моисей, Христос ба Магомет хэмээх гурван луйварчин» судалгааны бүтээлдээ иудаизм, загалмайтны шашин, лалын шашинг бий болгосон гурван нөхөр хүн төрөлхтнийг луйвардаж байна гээд зогсоогүй, тэнэг хүмүүс л онгон бүсгүйгээс хүүхэд төрнө гэдэгт итгэнэ гэх зэргээр бичсэн нь Ромын пап ламын хилэн бухимдлыг зүй ёсоор төрүүлжээ. Гэвч Европыг монголчуудын аюул нөмрөхөд шашны тэргүүн, Ромын пап лам 9-р Григорий өөрийн өшөөт дайсан Фридрихийг Европын орнуудын нэгдсэн хүч болох загалмайтнуудын армийг толгойлж, татарууд руу хөдлөхийг санал болгожээ. Үүний зэрэгцээ Григорий татаруудын эсрэг загалмайтны ариун дайнд мордсон хэнбугайг ч болов хайр ивээлдээ авч, нүглийг нь наминчлахаа амласан байна. Гэвч пап лам үүнээс хэтэрсэнгүй. Фридрих түүнээс илүү баатарлаг үйлдэл хийгээгүй бөгөөд европчуудын итгэл найдварыг хөсөрдүүлж, өөрийн эзэмшил Сицили арал руу зугатан одож, толгой хоргодов. Тэрээр Английн ванд илгээсэн захидалдаа: «Улмаар энэ шаламгай түрэмгийлэгчдийн улайрал бидний дунд айдас хүйдсийг дэгдээгээд байна» гэж аминчлан бичжээ. Григорий мөчөөгөө өгөлгүй Есүс Христосын газар дээрх биет төлөөлөгчид болох пап лам нарын мянга гаруй жил амьдарсан ордноо орхиж, Францын Лион хот руу «дүрвэжээ». Европ тивийг бүхэлд нь айдас хүйдэс нөмөрч, цөөнгүй хаад, ноёд эх нутаг, албат иргэдээ хамгаалахын оронд амиа хаацайлан зугатаж байлаа. Монголчууд Европт түрэмгийлснийг зөвхөн Бела ванг гэсгээх зорилготой байсан гэж тайлбарлах хандлага бий. Гэтэл монголчууд «дэлхий ертөнцийг бүхэлд нь эрхэндээ оруулж, өвдөг нугалаагүй ямар ч ард түмэнтэй эвлэрэх ёсгүй» хэмээн Чингис хаан сургамжилсныг Плано Карпини уламжилсан нь бий. Мөэ Юлиан лам ч гэсэн ван Белагаа: «Мажаруудын вант улсыг хэрхэн эзлэх тухай татарууд өдөржин шөнөжин хэхэлцэж байна. Тэд үүгээр ч зогсохгүй Ромыг байлдан авах, түүнээс ч цаашлахыг санаархаж байгаа тухай мэдээлэл бий» хэмээн сэрэмжлүүлж байжээ. Бат хааны ялгуусан цэрэг Есөн хөлт тугаа намируулсаар хэд хэдэн чиглэлээр Европт үер мэт түрэн орж ирэв. Сүвэдэй баатар урьдын адил хэдэн нүүдлийн цаадахыг харсан төлөвлөгөө боловсруулсан байлаа. Европыг тэг дундуур нь тасалж, хүчээ нэгтгэх боломж олголгүйгээр тус тусад нь няц дарах зорилгоор аль зүгт ямар хүчээр цохилт өгөхийг тодорхойлсон байв. Алтай ургийн Байдар ханы тэргүүлсэн хоёр түмэн цэрэг Плоьш, Силезид цөмрөн орж, Генрих вангийн армийг устгах үүрэг хүлээжээ. Хадах хан Мажарын нутгийг өмнөд хилээс нь эхлэн бүсэлж, Өмнөд Европын вант улсуудаас тусламж авах замыг нь хаагаад гол хүчинтэйгээ нэгдэх ёстой байлаа. Харин Бат хаан өөрөө үндсэн цэргийнхээ хамт Мажарын зүрх болох Буда болон Пешт хотыг суга татахаар хөдөлжээ. 40 мянган өрхийн хамт Мажарын 4-р Бела вангийн ивээлд шургасан Команы хаан Котяныг ивээгчтэй нь цуг цээрлүүлэх явдал монголчуудын эн тэргүүний зорилго байлаа. Учир нь Котяныг албат иргэдийнх нь хамт тушаахыг шаардаж, эс зөвшөөрвөл дайлаар мордохоо илэрхийлсэн Бат хааны зарлигийг Бела үл хэрэгссэн төдийгү, элч нарыг нь хороосон байна. «Энд нэг зүйлийг онцлох цаг боллоо. Монголын элч болон худалдаачдыг хорезмчууд хороосны дараа [Отрар хотын захирагч Хайрхан Инальчийг хэлж байна] Дундад Азид дайн дэгдсэн бөгөөд үүнээс хойш монголчууд дайсан руугаа элч илгээхээ зогсоож болох байсан,. Орчин үеийн хүн хүртэл ингэлээ гэж монголчуудыг буруутгахгүй. Монгол элч нарыг Балх болон Козельскд, Калка голын хөвөөн дэх тулалдааны өмнө гэх мэтээр удаа дараа хороосоор байв. Гэсэн ч монголчууд шаргуу нь аргагүй бүр цайз болгон луу элч илгээсээр байсан. Одоо ч Монголын элч нарыг Мажарууд хөнөөлөө. Энэ юуны тухай өгүүлж байна вэ? 13-р зууны агуу их монголчууд тэр үеийн зэрлэг ертөнцөд олон улсын харилцааг зохицуулах соёлжсон дүрэм тогтоохыг нэн шаргуу хичээж байсан нь эндээс харагдана. Гагцхүү энэхүү дүрмийн ачаар л П.Карпини, Г.Рубрук нарын элч, худалдаачин М.Поло ах нарынхаа хамт хүрэлцэн ирж, Монгол гүрэн даяар амгалан тайван, ая тухтай аялах боломж бүрдсэн юм. Тийм ээ. Монголчууд дахин гэсгээгч тал болон гарч ирэв. Гэхдээ зөвхөн Мажарыг гэсгээгээд зогсохгүй, бас Европыг байлдан дагуулах нь тэдний зорилго байлаа. Монгол цэргийн цохилтод анх Польш өртсөн аж. Одоо л европчуудад тал газрын нүүдэлчин монголчууд хэн болохыг сургаар бус, бодитойгоор мэдэх боломж бүрджээ. Монголыу довтлогооны өмнө нас барсан Польшийн ван 3-р Болеслав улсаа дөрвөн өв залгамжлагчдаа хуваан өгснөөс хойш тэд хоорондоо хямралдан тэмцэж, нэгдсэн тулгар төргүй болсон байв. Эцгийн орыг залгасан ч эрх мэдэлгүй хоцорсон 4-р Болеслов ван Краков нийслэлтэй Бага Польш, томоохон хот Сандомир хоёрыг л захирч байв. Түүний авга ах Мазовийн Конрад одоогийн Вашав орчмыг: 2-р Генрих Их Польш (Гошь, Познань, Калиш хот хавийн нутаг) ба Вроцлав нийслэлтэй Силезийг: ах Мечислав буюу Мешко Доод Силези буюу Опполе, Ратибар гэх хоёр гүнт улсыг захиран сууж байв. Бууж өгөхийг шаардсан Монголын элч нарыг польшууд хөнөөсний дараа Байдар, Хайду нарын захирсан цэрэг 1241 оны 1-р сард Польшийн нуталт цөмрөн орж, Висла мөрнийг гатлан, Люблин, Завихост хотуудыг байлдан авчээ. Зарим анги нэгтгэл Рацибуж хүртэл давшсан байна. Мөн оны –р сард монголчууд Висла мөрөн дээрх Польшийн томоохон хот Сандомирийг –р сарын 13-нд эзлээд, мөн өдөр Бага Польшийн армийг Турскийн хажууд устгаад газар нутгийг нь цөлмөжээ. Энэ бүхэн зөвхөн тандалт байлаа. 1247 оны яргуй цэцэглэсэн үеэр Монголын арми тэр чигээрээ европын дээсийг алхав. Бат хаан цэргийнхээ гол хүчийг захирч, 3-р сарын 12-нд Мажарын хилийг давсан байна. 3-р сар гэхэд Монголын их цэрэг Мажар, Польш, Силези (Шленск)-д нэвтрэн ороод, цаашлаад Далмаци, Морави, Хорват, Герман, Итали зэрэг улсад заналхийлэв.
Монголчууд Европт
Бат хааны хамт Киевийг бусэлсэн есєн их дээдэс Мєнх, Гvюг, Хадаан, Орду, Байдар, Бvри, Бvчэг, Сvбээдэй, Бурундай нар байв. Бат xаан Зvч xааны улсыг залгамчлагч, алтан ургийн хан хєвvvдийн ахмад нь учир арван хоёр тvмэн бvхий хvчийг Сvбээдэй баатартай захирч явав. Оросыг эзэлж энх болгоод Бат хаан 1240 оны сvvлээр Прзэмислт хуралдай хурж барууншаа хэрхэн дайлахаа зєвшилцєв. Кипчакын хаан Хотян олон ардаа авч баруун тийш Унгарыг зvглэн дутаасан бєгєєд Унгарын Бела хаан тэднийг ивээлдээ авчээ. Бат хаан Унгарын хаанд Белад "Миний боол Кипчакуудыг чи ивээлдээ авсаныг мэднэ. Тэднээс болж миний дайсан болуузай. Тэд гэp барин суух тул амар дутаан одох болно. Харин та нар суурин хотод амьдpaх тул надаас хаа дутаах вэ?" хэмээн тулгах бичиг явуулав. Тєв Eвропт явуулах цахилгаан дайныг хуралдай дээр Сvбээдэй Баатар гардан тєлєвлєв.
Цагадай хааны хєвvvн Байдар, Зvч хааны хєвvvн Орда хоёроор баруун гарын хоёр тvмнийг захируулав. Єгєдэй Хааны хєвvvн Хадаанаар зvvн гарын хоёр тvмэнг захируулав. Гол хvчийг Бат хаан Сvбээдэй Баатар хоёр захирч байв. (Хан хєвгvvд Мєнх, Гvюг, Бvри нар Монгол руу дуудагдсан байлаа) Баруун гарын гол vvрэг нь Польшийг Унгараас тусгаарлахад оршиж байв. Хадаанаар удирдуулсан зvvн гар ємнє зvг гарч Трансильванийг дайран Унгарыг Болгараас салган хєндийрvvлэх ёстой байжээ.
Баруун гар
Байдарын хоёр тvмэн 1241 оны хёрдугаар сард Оросын Галици – Волыны нутгаас Висла мєрєнг гаталж хоромхон зуур Польшийн Люблин хотыг гартаа авав. Xоёр дахь цохилтыг Сандомирын чиг хийлээ. Висла мєрєн дээрх Польшуудын гол тvшиц болox энэ хотыг эвдэж Турскийн дэргэдэх тулалдаанд (хоёрдугаар сарын 13) бага Польшийн цэрэг - тайжийн улсыг бут ниргэв. Байдар тэндээс Ордыг Ленчицийн чигт газар нутгийг цєлбєн цаашид Краковыг эзлvvлэхээр явуулав. Бaйдар єєрєє Келтьц хотын орчин тойрны газар гvн орж довтлов. Гуравдугаар сарын сарын 3-нд Байдар Орда хоёрын нийлсэн хvч Краковын ван Болеславын хvчийг хотоос гаргаж байлдаад бут ниргэж Краковыг шатаагаад єнгєрєв. Мєн сарын 18-нд Хмелльникийн ойролцоо Краковоос ирэх замд тосч байсан Польшийн их цэрэгтэй таарч дуустал хядав. Байдар хурдан дайралтаар Рацибуж, Ополе-г дайран гарч Шлeнскагийн нийслэл Вроцлавт тулж хотыг эвдэлгvй єнгєрєв. Учир нь хотоос холгvй Шлэнскаг хамгаалж Генри ван зvг бvрээс Полшийн цэрэг, нум сумтан, тариачид болон Моравын Болеславын цэргvvд, Франц Германы тайж гаралтай тємєр хуягтнуудыг цуглуулав гэж цэргийн манлай мэдэгдэв. Бас цаанаас нь Генри вангийн ах Бохемийн (Чех) хаан Вацлавын цэрэг айсуй гэсэн мэдээ авав.
Байдар єдєр шєнєгvй урагшилсаар Легницийн дэргэд Генри вангийн гурван тvмэн цэрэгтэй тулж байлдав. (дєрвєн сарын 9 )
Эхэндээ дайсантай нvvр тулан ширvvн тулалдаж, дайсан гол хvчээ тулаанд оруулахад Байдар хvчээ гэдэргээ ухруулан холдов. Дайсны морин цэргvvд хойноос урамшин нэхэж явган цэргээсээ тасрав. Байдарын цэргvvд ухрахдаа дайны талбарыг галдаж гашуун утаа нь дайсны морин цэргийг харагдахгvй болгов. Хэт урагшилсан морин цэргvvдийг отож нум сумаар харван сулруулж улмаар Байдарын гол хvч уулгалан орж бvгдийг нь хєнєєв. Дараа нь дайны талбарт дэгдсэн утааны нємрийг ашиглан дайсны vлдсэн явган цэргvvдийг бvсэлж тасчин хаяв. Дайсны vхсэн болгоны чихийг огтолбол есєн шуудай дуvрчээ. Генри вангийн толгойг шонд єлгєж Легниц хотод ойртон очив. Энэ vед Унгарт гол хvчтэйгээ байсан Бат хаан Дунай мєрнєєс хойш байрласан чехийн цэргvvдийн зам хааж таслахыг чухалчилж зарлиг буулгасан ёсоор Байдар цэргээ авч Морави руу чиглэв. Моравийн нутагт Оромуцоос бусад хот тосгодыг эвдэж урд зvгийг барин явсаар Унгарт Бат Хаанд нийлэн ирэв.
Бат Хаан, Сvбээдэй Баатар
Бат Хаан Сvбээдэй Баатар гол хvчээ (7-оос 8 тvмэн) авч Унгар Оросын хилийн ойролцоох Галиц хотыг эзлээд 1241 оны гуравдугаар сард Оросын хаалга хэмээх Вэрэцкийн шилээр Карпатын нурууг даваад Унгарт цємрєн оров. Их цэрэг Унгарын нийслэл Пештийг зvглэн замдаа тааралдсаныг хядаж явав. Унгарын хаан Бела зургаан тvмэн цэргээ авч Пешт хотоос гарч Сайо гол дээр олон тэрэг холбон бэхлэлт хийж буудаллажээ. Сvбээдэй Баатар Сайо голын зvvн эрэгт цэргээ засаж Мохигийн дэргэдэх тулалдаан эхлэв. Дєрєвдvгээр сарын 11-ний єглєє Бат Хаан голын зvvн эрэгийг хамгаалах хvч vлдээгээд голын ганц чулуун гvvрийг галт бємбєг шиддэг оньсон зэвсэгийн дэмжлэгтэйгээр булаан авав. Бат Хааны цэрэг голын баруун эрэгт гарч дайсныг зvvн талаас нь довтлов. Tулалдааны ємнєх шєнє Сайо голыг нууцаар хоёр тvмэн цэрэгтэй гаталсан Сvбээдэй Баатар ємнє зvгээс довтолж дайсныг баруун талаас нь бvслэв.. Дайсны цэрэг олон тэрэг холбосон бэхлэлтээ хамгаалан байлдахад тэднийг оньсон зэвсэгээр харвав. Дараа нь гурван талаас нь тvрэн урагшилж дайсантай хатгалдан ухраав. Сvбээдэй Баатар тєлєвлєсєнєєр дайснууд зориуд бvслэлтэнд гаргасан зайгаар баруун тийш эмх замбараагvй дутааж эхлэв. Дайснууд Пешт рvvгээ хоёр хоног ухарч зам зуур манай цэрэгт гvйцэгдэж орчин тойрон хvний хvvрээр дvvрчээ. Тэндээс Пештийг гурван хоногийн дотор дайран эзлэв.
1241 он. Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ үеийг хүртэл хүчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франц, Бургунд, Испаничууд байгалийн аргалашгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алдлаа. Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв. Нормандын засагчид тэрхүү айдаст автан, загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ.
Сүм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй түгшүүртэйеэ дүнгэнэж, язгууртан ихэс дээдсүүд үр ашиггүйгээр дэмий л зөвлөлдөн, хуягт баатар эрс нь дүнсийн дуугаа хураасан тийм өдрүүд үргэлжилж байлаа.
Энэ цагийг хүртэл өөрсдийгөө ертөнцийн төв, соёлт ертөнц, бусдыг иргэншээгүй зэрлэг бүдүүлэг омог аймгууд мэтээр төсөөлөн ойлгож байсан, Дорно зүгийн газар зүйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрын хүрсэн Инд мөрнөөс цааш халиагүй Европчуудад энэ үйл явдал нь дэндүү ойлгомжгүй, ой ухаанд нь үл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд өмнө ч, хожим хойно ч хэн ч тийм ихээр түгшээн, цочоож байсан нь үгүй.
Загалмайтны тооллын эхэн үед V зуунд Төв Азиас үсэрсэн Хүннүгийн цус Аттила энэ улс түмнүүдийн дунд “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурсаж явахдаа ч, хожуухан Ойрхи дорнодоос галт уулын дэлбэрэлт мэт халин гарч, Гибралтарийг гэтлэн Принейн хойгийг эрхшээн явсан Лал шүтлэгт Аббасидууд ч ийн түгшээж байсангүй. Бүр эрт Гэрэгүүд скифүүдтэй наймаа хийж, Ромчууд сармат болон дундад азийн Парфенуудтай хүчлэн тулалдаж байхдаа айдас байтугай ялагдлын тухай ч бодож байсангүй. Түрэг болон Куман, Печенегүүд Европод халдаж байсан ч үсрээд л Днестр мөрний хөвөөнд хүрч байлаа.
Эд хэн байв?
Өст дайсан Зөрчидийн Алтан улс хийгээд умард Хятадыг мөхөөснийхөө дараа Монголын их гүрний хаан Өгөөдэйн 1235 онд Хархорин хотноо зарласан монголын ихэс дээдэс, баатар ноёдын Их хуралдайгаас урьд өмнө өөрсдийнх нь өмнөөс илэрхий дайсагнасан зарим улс орныг дайлан номтгохоор тогтжээ.
Үүнд бүр 1222-1223 онд нүүдэлчин монголчуудын ясны дайсан мөн нүүдэлчин хийгээд зоригт дайчид болох Кумануудыг өмгөөлөн, монгол элчийг алсан Киевийн вангууд болон итгэлийг эвдэн Монгол цэрэг рүү довтолсон Булгарууд орж, эдгээр ард түмнийг номтгон дагуулахыг Зүчи ханы хүү Бат болон дорноос Өрнийг хүртэл шувтлан дайтсан, эх нутагтаа “урианхайн төмөр тэрэгт” хэмээн алдаршсан Чингисийн дөрвөн хошуучийн нэг алдарт Сүвээдэй баатар нарт даалгасан байна. Ийнхүү Бат, Сүвээдэй нарын удирдсан Монголын нэгэн бага шиг арми юуны өмнө Булгар, Куманыг цохисны дараа 1223 онд Калк голын эрэгт Монголын армийг эсрэг цэрэглэсэн Галиц, Чернигов, Киевийн улсуудыг довтлох учиртай байв.
Тэд эхлээд 1236 оны намар Булгар, 1237 оны хавар Кумануудыг бут цохив. Мөн энэ үед Бат хаан Мөнхөд нэгэн баг цэрэг өгч, хойт Кавказыг ороон Гүржийг буулган авах даалгавар өгсөнийг тэрээр чадварлаг гүйцэтгэн Гүржийн хаан Рустанаг дагаар оруулж иржээ. Бат, Сүвээдэй нар цаашлан 1937 оны намар черкес, буртасын нутгийг эзлээд элчийг нь алсан Рязаны ван Юрий Игоревич болон Владимир, Черниговын вангуудын хамтарсан хүчийг бут цохиж Рязань хотыг эзлэв.
1239 оны намар Москва, Суздал, Владимирийн вант улсуудыг дараа дараалан буулган авч, дараа жилийн зун нь /1240 он/ Дон мөрний тэртээд ухран дутаасан Кумануудыг мөшгөн Дон мөрний цаана гарч, Переяславль, Чернигов, Киевийг дараа дараалан эзлэв. Киевийг эзэлсэн нь Дорнод Европыг дайлах гол түшиц газар нь болсон байна. Эндээс Мажарын IҮ Бела хаанаас ивээлдээ авч орогнуулсан дайсан Кумануудыг гаргаж өгөхийг шаардсанд хариу өгсөнгүйд Белатай цэргийн холбоо тогтоосон Галицийг унагаад 1241 оны хавар Оросын үүд хэмээх Карпатын ганц гарц болох хавцалаар огтхон ч торохгүй гарч Польш, Силез, Морав, Трансильвани болон Мажар руу цэргээ дөрвөн замаар зэрэг давшуулжээ. Чухам энэ үед л зэрлэг бүдүүлэг хэмээн үл тоож байсан талын нүүдэлчдийн морин цэргийн аянга мэт цохилтын хүч, санаанд оромгүй дайтах урлагын өмнө өөрсдийгөө юу ч, хэн ч биш болохыгоо Европ дахин ухаарч эхэлсэн байна.
Тухайн үеийн үйл явдлыг бичиж үлдээсэн европ хүмүүс монголчуудын довтолгооныг “Аянга цахилгаан”-тай зүйрлэсэн нь чухам оносон зүйрлэл байжээ. Монголчуудын довтолгоон Европчуудад аянгын гялбаан мэт сүрлэг хийгээд хурдан, аянгын ниргэлт мэт хөнөөлтэй хийгээд хүчтэй, аянгын нүргээн мэт аймшигтай хийгээд эрхшээнгүй байсан биз. Энэ зүйрлэл явсаар дэлхийн цэрэг дайны урлагт хамгийн хурц, хурдан, гэнэтийн дайныг нэрийдэх нэр томьёо “Цахилгаан дайн” болон үлдсэн билээ.
Силезийг чиглэсэн баг цэрэг Шиловын дэргэд польшийн армийг бут цохиж Краковыг эзлэв. 1241 оны 4 дүгээр сард Байдар жанжны удирдсан баг цэрэг Лигницийн дэргэд польш, германы хамтарсан 30 мянган хүнтэй армийг бут цохисон байна. Мөн сарын 11-нд Шайо голын хөвөөнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 65 мянган цэрэгтэй армийг Бат, Сүвээдэй нарын удирдсан гол хүч юу ч үгүй болтол хиаруулав.
Ердөө гуравхан хоногийн дотор болсон энэ хоёр тулалдааны тухай өрнийн олон түүхчид бичиж, монгол цэргийн дайтах хосгүй уран чадварыг гайхан шагширсан нь бий.
4 дүгээр сарын 9-ний нэгэн манантай бүүдгэр өдөр. Лигницийн дэргэд Ван Хенри болон жанжин Мешок нарын удирдлагад польш, германы 20 орчим мянган шилдэг хуягт баатар эрс цуглараад байв. Мөн ойр хавийн уурхайнуудаас яаран сандран татсан 10 гаруй мянган уурхайчид нэмэлт хүч болж, дээр нь хоёр өдөрчийн газар Ван Хенрийн үеэл 50 мянган цэрэгтэйгээ ирж явлаа. Гэвч Ван Хенри энэхүү сүүлчийн нэмэлт хүчийг хүлээсэнгүй, дарагдашгүй зэрлэгүүдийг дарж, алдар суугаа мандуулах хүсэлдээ хэт хөтлөгдсөн үү, эсвэл өөр учир шалтгаан байв уу, цэргээ аван задгай газар монгол цэргийг шууд л тосон очжээ. Эхлээд жанжин Мешокийн удирдсан цохих анги, дараа нь Хенри вангийн магнайлсан гол хүч дайралтанд орж, араас нь морьт цэргийнхээ дайралтанд цохиулсан дайсныг хүйс тэмтрэхээр уурхайчдын явган анги тулалдаанд орсон байна.
Өвч битүү хуягласан, өөрсдийнхтэй нь харьцуулахын аргагүй том морьдтой хүнд морин цэргийн анхны дайралтыг монголын тэргүүн анги тогтоож дийлсэнгүй төдөлгүй орилолдсоор ум хумгүй буцан зугатжээ. Амжилтандаа эрдсэн хуягт баатрууд тэдний араас мөшгөн хөөв. Гэвч Монголчуудын энэхүү дутаасан нь айн сандарсан, хүчин дутсаных бус ердөө цэрэг дайны ов мэх байжээ. Төдөлгүй хүнд морьт цэргүүд явган цэргээсээ тасран холдоход тэдний дундуур монголчууд гэнэт гарч ирээд утаан хөшиг тавьжээ. Тэгээд л морьт болон явган цэргийг нь тус тусад нь бүсэлж аваад холхивч нумаар бүгдийг нь хиартал харваж унагажээ. Энэ тулалдаанаас амьд үлдсэн хүн тун цөөхөн, Ван Хенри, жанжин Мешок нар ч хөлөг баатрын ёсоор тулалдааны талбарт ясаа тавьжээ. Харин монголчуудаас бараг хохирол гарсангүй.
Эндээс байлдан тулалдах арга тактикийн хол зөрүү харагдаж байгаа юм. Монгол цэргийн жанжид биеэр шууд цэрэг толгойлон тулалдаанд оролцолгүйгээр тулалдааны ерөнхий явцыг ажиглан харж, хэрэгтэй цагт ашигтай шийдвэр гарган тулалдааны санаачилгыг гартаа авч, жолоодож, амжилтанд хүрэхийг зорьж байхад европын жанжид шууд л өөрсдөө цэрэг оройлон тулалдаанд зууралдан оржээ. Тэд ирүүл тулалдаан мэт шууд халз зөрөн тулалдахыг эрхэмд үзсэн бол монгол цэрэг ухрах, бүслэх, ороох, утах, цүүцдэх зэрэг олон арга тактикийн хэрэглэн аль болох хохирол багатайгаар дайснаа ялахыг эрхэм болгож байна. Ар талаасаа хэдэн зуун км-ээр алслагдан нэмэгдэл хүч хийгээд хоол хүнсний хангамж байхгүй, дайсагнагч ард түмнүүдийн дотор байгаа нөхцөлд хүн хүчээ гамнахгүйгээр удаан хугацааны урт аянд амжилт олох бололцоогүй юм.
Нөгөө талаар монгол цэрэг нутгийнханаас ч илүүгээр тухайн газар орны онцлогыг сайтар судалж мэдсэн, түүнээ чадварлагаар ашиглаж чадсан нь эдгээр тулалдаануудаас харагддаг.
Энэ ялагдлын мэдээ салхинд тээгдсэн мэт хоромхон зуур Европын хотуудаар тархаж, цочрол, сандралыг төрүүлэв. Гэтэл гуравхан хоногийн дараа бүр ч аймшигтай мэдээг Европчууд Шайо голын дэргэдээс авав.
Мажарийн ван IҮ Бела Лигницийн дэргэд болсон эмгэнэлт явдлын мэдээг сонссон уу, юутай ч монголчуудтай шууд зууралдан тулалдахаас зайлсхийж Тиссо болон Шайо голын хооронд хоёр голоор халхавч хийн бүхээгт тэргээр бат бэх хүрээ барьж хориглон суусан байна. Мөн Шайо голын гүүрийг шилдэг цэргээр хамгаалуулжээ. Монголчууд шөнөжин гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ. Харин өглөөний манан сийрэхэд Бела ван айхтар чадуулсанаа мэдэв. Монголчууд шөнө голын гүүрийг бага хүчээр довтолж анхаарлыг нь сарниулж байгаад шөнийн харанхуй мананг ашиглан голыг өөр гармаар самран гаталж Мажар, Хорватын армийн бэхлэлтийн гадна тулаад ирчихсэн байв. Тэд өдөржин бэхлэлт рүү галт сумаар залхтал нь харваж, салхин талаас нь байж ядтал нь өмхий утаагаар утжээ. Усгүй дэнж дээр хүрээлэн буудалласан Бела вангийнхан түймрийг тогтоож чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Хоёр голоор халхавч хийсэн ашигтай байрлал нь эцэст нь өөрсдөд нь харин ч занга болж мажар хорватуудыг гарах газаргүй болгожээ. Мажар, Хорватын шигшмэл 65 мянган хүнтэй арми ийнхүү ямар ч эсэргүүцэлгүйгээр хиарав. Гагцхүү IҮ Бела ван цөөн шадар нөхдийн хамт, тугаа аван Тисса голыг гарамгүй газраар өтгөн манан ашиглан самран гарчээ.
Энэ тулалдаанд Монголчууд алагдсан дайсныхаа баруун чихийг огтлон авсаар 9 шуудай дүүргэсэн гэдэг.
Өөрсдийг нь мөшгөн яваа Монгол цэргийн сүр хүчнээс айсан Куманчууд хаан Котянаа Пештад мажарын язгууртнуудад хорлуулсаны дараа Балканы хойг руу дутаан гарчээ.
Мажарт орсон монголын баг цэрэг 1241 оны өвөл Дунай мөрний мөсөн дээгүүр гарч, Гротиа, Загреб хотуудыг авахад тэнд орогнож байсан Бела ван Даламц руу зугтаахад Хадаан жанжин араас нь мөр даран хөөсөөр бүр Атриатын тэнгисийн арлууд дамжин дутаахад хүргэжээ.
Дараа жил нь Монголын гол хүч Төв Европын гүн рүү цөмөрч Острогон, Белград, Весирим болон Жур хотуудыг буулган авчээ. Нөгөө нэг баг цэрэг нь одоогийн Салита хотын ойролцоох Клиссо бэхлэлтийг авав. Белаг мөшгөсөн Хадаан жанжин Босни, Албани, Сербийн нутгуудаар хөндлөн гулд гарав. Мөн бас нэгэн баг цэрэг нь Австрийн Вена хотын босгонд тулж очоод байлаа. Ийнхүү Монголын 4 бага шиг баг цэрэг Дорнод Европоор хөндлөн гулд юунд ч торолгүй хэрэн, давшилж явахад тэднийг эсэргүүцэн сөрөх тоймтой хүчин Дорнод бүү хэл Өрнөд Европод ч байсангүй. Шар хүмүүсийн огтхон ч мэдэхгүй алс холын Наран мандах тэнгэрийн хязгаараас, газрын мухраас гэнэтхэн гарч ирээд түймэр мэт хуйхлан довтолгох Монголчуудын удаа дараагийн толгой эргэм ялалтуудын мэдээ ухаанаа гартлаа айж сандарсан зугтагсад, дүрвэгсэдийн амаар дамжин Европ дахинаар халуун хуйд тээгдсэн тахал мэт тархаж, улам бүр давс хужир нэмэгдсээр бараг хүний хүчнээс хэтийдсэн, үлгэр домгийн зүйл болон хувирч байжээ.
Монгол цэрэг цаашаа нэг л алхахад Европ дахин өвдөг сөхрөн өршөөл энэрэл хүсэхэд бэлэн болоод байв. Гэвч тохиолдлын чанартай зүйл Европ дахиныг энэхүү гутамшгаас аварсан бөгөөд Бат хааныг Жур хотын ойролцоо байхад нь Их хаан Өгөөдэйг нас барсан мэдээ иржээ. Бат хан европыг дөрвөн зовхист ялж яваа хан хөвгүүд, баатар жанждаа дуудуулж, Дунай мөрний бэлчирт зөвлөгөөн хийжээ. Энэхүү зөвлөгөөнөөр Хархорумд болох их хааныг сонгох хуралдайд Батыг явуулах эсэх, Дорнод Европын эзлэгдсэн улс орнуудын статусыг хэрхэх тухай зөвлөлдөөд өст дайсан Куманууд нэгэнт дахин сэхэл авахгүй болсон тул өрнө зүгт хийсэн аян дайны зорилгыг биелсэнд тооцож, аян дайнаа зогсоон, Монголын их гүрний баруун өмнөд хилийг Молдав, Булгараар тогтоож, энэ хязгаарын захирагчаар түмтийн ноён Ногайг томилжээ.
Бат хааныг ийнхүү толгой эргэм ялалтуудынхаа дараа түүнээ гүйцээлгүй гэнэт буцах болсоныг бас зарим тохиолдолд ерөөсөө үгүйгээгүй ядуу Европоос сонирхох юм байгаагүйтэй ч холбон тайлбарлах нь бий. Энэ тун магадгүй юм. Өгөөдэй Их хаан нас барсан нь бодит шалтгаан мөн боловч түүний цаана бас ийм дагалдах шалтгаан ч байж болох юм. Өмнөд Хятадын Гоунжау, Дундад Азийн шүр сувд болсон Самар, Бухар зэрэг хот суурингууд нь тэр үед баян тансагаараа Европын аль ч хотоос хэд дахин давуу байж, тэдгээрийн хажууд Европ нь нүсэр чулуун хана бүхий рыцарийн шилтгээнүүд, шургааган хашаагаар босгосон хотонцоруудаас хэтэрсэнгүй байж. Дэлхийн энгээр түйвээж явсан эрст Европын тэдгээр шургааган хотууд үнэндээ хүн тоож нохой шиншихээргүй санагдсан биз.
Монголчууд гэнэт гарч ирсэн шигээ ийнхүү гэнэт буцсан ч тэдний үлдээсэн айдас Европыг удтал чичрүүлсээр байжээ.
Ромын пап XI Григорий монголчуудын эсрэг загалмайтны шинэ дайнд уриалан, энэхүү дайнд оролцсон хэн бүхний нүглийг цагаатгана хэмээн зарлаж байв. Гэвч тойвтой юу ч болсонгүй.
Германы хаан II Фридрих “Бат хааны шонхорчин болж ч болох юм” хэмээн хэлүүлж байсан нь Европ дахинд эрхшээлээ тогтоохын төлөө Ромын паптай хэдэн үеийн туршид мөчөөрхөлцөж явсан ихэмсэг бардам Гогенштауфенүүдийн удмынханы хувьд байж болшгүй гутамшигт явдал, гарцаагүй ялагдлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Францын Людовик вангийн ордоныхон угтан ирж буй хувь заяаныхаа сүйрэлтэй нэгэнт эвлэрэн тэнгэр бурханд залбиран мөргөхөөс өөр юу ч хийхгүй байжээ. Тэр ч бүү хэл Людовикийн хатан нь Монголчуудаас айсандаа шөнө бүр хар дарж зүүдлээд унтаж чадахгүй болчихсон байсан гэдэг.
1243 онд Ромын Пап IҮ Иннокентий Лион руу зугтаав. Цочирдон балмагдсан Ромын Пап 1245 онд яаран сандран “Ертөнц дахины хуралдаан” зарлаж лам Плано Карпинийг тэнгэр газрыг нийлүүлсэн их хуй салхи мэт гэнэт гарч ирээд гэнэт буцчихсан энэ улс юун улс болохыг тандах болон дипломат даалгавар өгч Монголд элчээр зарж байжээ. Харин Плано Карпини “хэрвээ зарлиг тушаалыг нь биелүүлэхгүй бол Гүюг хаан ... Ромын их гүрэн, католик шашинтны эсрэг аян дайнд мордохоор бэлдэж байна” гэсэн түгшүүрт мэдээтэй буцаж очжээ. Мөн түүний авч очсон Гүюг хаанаас Ромын папад илгээсэн захидал ч энэ айдаст нэрмээс болсон нь ойлгомжтой. Өдгөө Ватиканы номын санд хадаглагдаж буй уг захидал “Мөнх тэнгэрийн хүчин дор наран ургахуй зүгээс наран шингэх зүг хүртэл бүх газар орон бидний ивээлд орсон.... Одоо та нар иргэн чинь болж эд торго бүхнээ өгье гэвээс зохино.... Энэ үеэс эхлээд та нарыг эвгээл дороо орсон хэмээн үзсүгэй. Хэрвээ та нар тэнгэрийн бошгийг үл даган ману зарлигийг зөрчивөөс дайсан минь болъюу... юу болохыг гагцхүү тэнгэр мэдтүгэй...” гэсэн омог бардам, сүрлэг үгстэй, “ ...аюутугай, биширтүгэй” хэмээх алдарт үгстэй тамга дарсан байжээ.
Мөн түүний дараа их хаан ор суусан Мөнхөөс Францын Людовик хаанд Г.Рубрукээр илгээсэн захидал ч мөн үүнээс дутуугүй сүрлэг бардам үгстэй байсан юм.
Энэ үед Монголчууд Европоос гадна Иран, өмнөд Кавказ болон Өмнөд Хятадад ертөнцийн гурван зовхист гурван фронт дээр зэрэг дайтаж, гэхдээ алхам бүрдээ ялж байлаа.
Орос болон Дорнод Европт орсон Бат, Сүвээдэй нарын цөмрөлтийг үе үеийн цэрэг дайны түүхийг судлаачид гайхан шагширсаар ирсэн. Зарим түүхчид энэхүү довтолгооныг хүний олонд дулдуйдан хийсэн, зэрлэг балмадаар айлган далайлгасан явдал гэсэн нь яавч бодит байдалд нийцэхгүй юм.
Тэр үед зөвхөн Ижил мөрөн Карпатын завсар хиыгээд Гүржид 5 сая хүн оршин амьдарч байжээ.
Бат, Сүбээдэй нарын удирдсан баг цэрэг /30 мянгаас багагүй, 60 мянгаас ихгүй/ Хорват, Мажар, Польш, Герман, Куман, Чех, Словак, Словен, Морави, Молдав, Крым, Гүрж болон Оросын олон вант улсууд зэрэг нийтдээ 35 сая хүн амтай 30 гаруй улс орны нутаг дэвсгэр дээгүүр ердөө юунд ч торолгүйгээр аялан байлдсаар шувтлан гарсан байна.
Энэ цаг үед Европын улсууд эсэргүүцэн байлдах чадваргүй болтлоо тэгтлээ ядарч туйлдчихсан байсангүй. Харин ч энэ улсууд ихээхэн цэрэгжсэн, Загалмайтны дөрвөн ч удаагийн аян дайнд туршлагажсан, хуягт баатруудын ид мандал бадралын оргил үе нь байсан юм.
Гэсэн ч Европын армийн жанжид, баатрууд нь Шиврийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хүртэл, Хятадын Шар тэнгэсээс Цэнхэр Дунай хүртэл цавчилдаж явсан Монгол эрст ёстой л жижиг тугалын бэлчээрээс гарч үзээгүй, жирэмсэн эмийг шээх газраас холдож үзээгүй балчирууд шиг санагдах нь аргагүй юм.
Энд аялан байлдсан Монголын армид хожим Ази, Европыг дамнасан хүчирхэг гүрний хаан болсон Гүюг, Мөнх болон, Умард, өмнөд хятадыг чичрүүлж асан цуут жанжин Их Хадаан, Загалмайтнуудын нэгдсэн арми удаа дараа хичээсэн ч баттай эзэмшил болгож чадаагүй Сири, Дамаскийг эзэгнэн захирч, Мисрийн султан Кутуз, Бейбарс нартай илд зөрүүлж, Хөлөг хааны хангинах илдний ир, хатгах жадны үзүүр, хашгирах дууны цуурай болж явсан найманы сайн эр Хитбуха зэрэг хожим нь алдар суугаа мандуулж явсан олон хан хөвгүүд, залуу баатар эрс явжээ. Тэдгээр залуус тив дамнасан энэ аян дайнд явж, ямар ч нөхцөлд цэрэг армийг хөдөлгөн залах цэрэг дайны урлагт төгс боловсорсон нь тэдний дараа дараагийн дуулиант аянуудаас тодорхой харагддаг билээ.
Saturday, December 6, 2008
Subscribe to:
Posts (Atom)